Monday, March 4, 2013

САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ УДИРДЛАГААС...



Хөгжил хурдан байна. Шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшил бидний өдөр тутмын амьдралаас хэтийдэн бүхий л салбарт асар хурдтай нэвтэрч буй нь мэдрэгдэж байна.Үүнтэй зэрэгцэн шинэ техник технологиор тоноглогдсон үйлдвэрлэл богино хугацаанд өндөр бүтээмж гаргахыг эрмэлзэж, өнөөгийн хөдөлмөрийн зах зээл ч мөн адил ажиллах хүчнээсээ мэргэшсэн хийгээд хөрвөх чадвартай мэргэжилтнийг түлхүү шаардах болсныг хэн бугай ч мэдэх болжээ.
Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас 2012 онд Монгол Улсын эдийн засаг 2 оронтой тоогоор ахиж, хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай орноор зарлагдсан.Энэ нь эрчимтэй хөгжлийн нэгэн хөшүүрэг болох Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын салбарыг шинэ эриний шинэчлэлд даллах чухал хүчин зүйл болж байгаа юм.
Шинэчлэлийн замдаа ороод удаагүй байгаа МБС-ын салбар бүх шатандаа өөрчлөлт шинэчлэлтийг хийж, шинэчлэл ч амжилттай хэрэгжих хэдхэдэн таатай нөхцөл бүрдээд байгаа юм. Жишээлбэл, эдийн засгийн өсөлтийг дэмжих мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээ шаардлага тасралтгүй нэмэгдэж байна. Ажилгүйдлээс үүдсэн ядуурлыг бууруулахад МБС-ын салбарзайлшгүй үүрэг гүйцэтгэж буйг нийгмийн дийлэнх хэсэг ойлгодог боллоо. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт техник технологийн шинэчлэл хурдацтай нэвтэрч МБС-ыг зөвхөн дунд сургууль төгсөгчид бус насанд хүрэгчид ч сонирхож, сонгон суралцахнь нэмэгдэх болж.


Эдгээр хүчин зүйлээс үүдэн МБС-ын салбарт сургуулиудын дадлагын байр, техник технологийгорчин үеийн төвшинд шинэчлэх төдий биш сургалтыг ч шинэ агуулгаар баяжуулж, сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш нарыг бэлтгэх, мөнхөдөлмөрийн зах зээлийг сайтар мэдэрсэн удирдахуйн болон санхүүгийн удирдлагын шинэ арга барил эзэмшсэн удирдах ажилтан ч зайлшгүй хэрэгтэй болж байгаа.
МБС-ын сургалтын байгууллагын хөрсөнд үрслэгдэж байгаа Чадамжид суурилсан сургалт/ЧСС/-ынхөтөлбөр нь МБС-ын шинэчлэлийн нэг том хэсэг. Тэгвэл ЧСС-ыг МБС-ын шинэчлэлийн хөрсөнд гүн бат суулгахад “Алтан гурвал”-ын харилцаа, хамаарал маш чухал.
Өөрөөр хэлбэл,ЧСС-ын үр шимийг шууд хүртэж орчин үеийн техник тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай “мэргэшсэн ур чадвар” бүхий өрсөлдөх, хөрвөх чадвартай ажилчин болох хөдөлмөрийн зах зээлийн үнэт капитал нь МБС-ын суралцагсад. Харин ЧСС-ын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж, зааж чиглүүлэгч нь багш нар. Өмнө нь багш юуг мэдэх хэрэгтэйг голчлон заадаг байсан бол ЧСС-ын хөтөлбөрийн агуулгаар бол өнөөгийн багш зах зээл болон үйлдвэр аж ахуйн нэгжийн хэрэгцээнд тулгуурлаж суралцагсдынхаа юу хийж сурахыг илүүтэй заах болно.Харин багш нарыг удирдан залуурдаж, багш, суралцагчийн ажиллах, суралцах орчин нөхцлийг нь бүрдүүлэхэд манлайлах үүрэг гүйцэтгэж, тэднийг дэмжиж ажилладаг хүмүүс бол удирдах ажилтан юм.
“Алтан гурвал”-ын оройн дээд хэсэг буюу ЧСС-ыг амжилттай хэрэгжүүлэхэдолон улсын жишигт нийцүүлсэн удирдлагын тогтолцоог бий болгонхэрэгжүүлэх, МБС-ын бодлого болон удирдлагын төвшний ажилтнуудыгчадваржуулах шаардлага ч мөн урган гарч байгаа юм. Иймд байгууллагуудын удирдах шатныханд зориулсан “МБС-ын Байгууллагын Удирдлагын Чадавх Бэхжүүлэх” дэд төслийг 2011 оны 9 дүгээр сараас эхлэн Монголын Мянганы сорилтын сан/ММСС/-ийн МБС-ын төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Уг дэд төслийн үр шимийг шууд утгаар хүртэгчид нь МБС-ын байгууллагуудынудирдах ажилтнууд, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл /МБСҮЗ/,Салбар зөвлөлийн гишүүд мөнХөдөлмөрийн яамны МБС-ын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар/МБСБХЗГ/-ынудирдлага, мэргэжилтнүүдюм.
МБС-ын байгууллагын удирдах ажилтан энэхүү дэд төслөөс хэрэгжүүлж байгаа 9 модулийн сургалтад хамрагдсанаар МБС-ын шинэчлэлийн мөн чанарыг сайтар ойлгож, цаашлаад салбарынхаа “эд эс бүрийг” шинэчлэлт өөрчлөлтөнд идэвхтэй дагуулан хөтөлж явах чадавхтай болох юм. Нэг үгээрхэлбэл дээрх албан тушаалын хүмүүс өөр өөрийн зүгээс юу хийхээ сайтар ойлгох, олон улсын стандарт жишиг ямар байгаа талаар мэдээлэл хүртэх, олон улсын болон өөрийн салбарын жишээ баримтыг харьцуулан ярилцах байдлаар бие биеэ дэмжин суралцаж байна.


2011 оны 9 дүгээр сараас хойш МБС-ын байгууллагуудын удирдах ажилтнууд,  нягтлан бодогч, сургалтын менежер, мэргэжлийн тэнхимийн эрхлэгчид, үйлдвэрлэлийн сургалтын менежер, захирал, орлогч захирал, сургалтын албаны дарга, сургалтын болон хяналт үнэлгээний менежер гээд удирдах албаны хүмүүсийг хамруулан чиглэл чиглэлийн дагуу тус бүр долоон модуль/сэдвийн хүрээнд/ цувралсургалт явуулаад байна.
Сургалтын үр дүнд төсөлд хамрагдаж буй сургуулиудынудирдахажилтнууд МБС-ындэлхий орчин үеийн сургалтын чиг хандлагынталааройлголттойболж, өөрийнорны МБС-ынтогтолцооныөөрчлөлтшинэчлэлийнявц, хөгжлийнчигхандлагынталаармэдээлэлтэйболж мэргэжлийнсургалтынбайгууллагынудирдлага, бүтэцзохионбайгуулалт, хэвшинжийгөөрчлөх, эрэлтэд нийцсэн, чадамжидсуурилсан, уянхатансургалтынтогтолцоо, туршлагаассудлан,түүнийгтүгээндэлгэрүүлэхмэдлэг, ур чадвартсуралцаж байна.Хамгийн гол нь сургалтаар удирдлагын баг нэг ойлголттой болохын зэрэгцээ өөр өөрсдийн чиглэлээр системтэй, цогц мэдлэгийг олж авч өөрчлөлтөд мөн хувь нэмрээ оруулж байгаагаараа онцлогтой юм.  
Сургалтад хот, хөдөөгийн зорилтот 34 сургуулийн нийт 400 гаруй удирдах ажилтан  хамрагдаад байгаа.Уг сургалтын хөтөлбөр, материалыг электрон болон бусад хэлбэрээр бэлтгэсэн учраас бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх бололцоотой юм. Энэхүү сургалтыг явуулахаар дотоодын туршлагатай, чадварлаг баг шалгарсан бөгөөд улмаар тэднийг түшиглэн цаашид харилцан холбоотой байж, асууж лавлах, зөвлөгөө авах, цаашлаад сургалтыг давтан явуулах эргэх холбоог ч бий болгосон.Ойрын хугацаандМБСҮЗ, МБСБХЗГ-т зориулсан сургалтыг хийх юм.


ИйнхүүМБС-ын байгууллагуудын удирдах шатны ажилтнууд чадваржсанаарМБС-ын шинэчлэлийг манлайлан,МБС-ын сургуулиудад шинээр хэрэгжүүлж байгаа ЧСС-ын тогтолцоогүр дүнтэй “бойжуулахаас” гадна хөдөлмөрийн зах зээлд мэдрэмжтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргаж ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад далайцтай хувь нэмэр оруулж эхлээд байна.Зүү хаашаа утас тийшээ гэдэгчлэн салбарын шинэчлэлд удирдлагуудын хамаарал их юм.  




0 comments:

Post a Comment

Share