Monday, March 4, 2013

Ц.УНДРАХ:ҮРДҮНГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭС БОЛ БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ХОЛБООГ ХАДГАЛАХ ЯВДАЛ


АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн санхүүжилтээр Монголын Мянганы сорилтын сан(ММСС)-ийн хүрээнд өнөөдөр зургаан төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Төсөл юм.Энэхүү төслийн хүрээндМэргэжлийн Боловсрол, Сургалт (МБС)-ынсалбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахад чиглэсэн цогц үйл ажиллагааг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж,  үр дүн нь ч бодитоор харагдаж байгаа билээ.Төслийн хэрэгжилтийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангахын тулд ямар ажил төлөвлөжбайгаа талаар Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Төслийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Ундрахтай ярилцлаа.


ММССүндсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын төсөл. Ер нь энэ салбарт АНУ-ын Мянганы сорилтын корпораци яагаад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж үзэж, анх сонгосон юм бэ?
Мэргэжлийн боловсрол, сургалт /МБС/-ын салбарыг хөгжүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэж байгаауг төслийн ач холбогдол, үйл ажиллагааны цар хүрээ, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлж ирсэн ажлын үр дүнд төслийн үр шимийг хүртэгчид баяр талархалтай байгааг юуны өмнө дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төслийн саналыг сонгон шалгаруулж энэхүү боломжийг бий болгосон нь цаг үеэ олсон оновчтой шийдвэр, зөв зүйтэй алхам хэмээн салбарын удирдлага, төсөлд хамрагдсан бүх хүн талархан тэмдэглэж ирснийгхэлэхийг хүсч байна.
Яагаад гэхээр, мэргэжлийн боловсрол, сургалтад томоохон хөрөнгө оруулалтыг  хийх нийгмийн хэрэгцээ, шаардлага тулгарсан гэж хэлж болно. Учир нь,боловсролын салбарын хэмжээнд хамгийн хоцрогдолтой, орхигдсон салбар болсон байв. Монгол улсын Засгийн газар ялангуяа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам (хуучин нэрээр) МБС-ын үйл ажиллагааг зах зээлийн нийлүүлэлтэд бус эрэлтэд тулгуурласан тогтолцоо руу чиглүүлэн хөгжүүлэх, Олон Улсад баримталж буй  хөгжлийн чиг хандлагаднийцүүлэн хөгжүүлэхүүрэг, хариуцлагыг хүлээжшинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ үйл явц нь МБС-ын тогтолцоог бүхэлд нь хамарсан өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, түүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийхүндсэн нөхцөл, хэрэгцээ шаардлагагарч ирсэн гэж үзэж байна. 
Ур чадвартай, мэргэжилтэй ажиллах хүчинг бэлтгэхэд энэ салбарыг цогцоор нь шинэчлэх цөөнгүй ажлыг гүйцэтгэж байгаа төслийн үйл ажиллагааны чиглэл, хэрэгжилтийн явцын талаар?
МСС-ийн МБС-ын төсөл нь өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой таван  бүрэлдэхүүн хэсгийндор үйл ажиллагаагаа зохион байгуулж, хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, бодлого үйлажиллагааны шинэчлэлийг дэмжих, чадамжид суурилсан сургалт/ЧСС/-ын хөтөлбөр боловсруулж турших, багш мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх, сургалтын орчныг сайжруулах зэрэг үйл ажиллагаа болно.
Юуны өмнө, бодлого, үйл ажиллагааны шинэчлэл, удирдлагын бүтэц тогтолцоог   боловсронгуй болгох чиглэлээр хийсэн ажлын талаар товч яриагаа эхэлье. Эрэлтээр удирдуулсан МБС-ын тогтолцоог хөгжүүлэхталаар нэгдсэн ойлголт, зөвшилцөлд хүрэх бодлогын шинэчлэлийгдэмжих,шинэхуулийн үзэл санаагхэрэгжүүлэхэдЗасгийн газарт бүх талын дэмжлэг үзүүлж ажилласан. Нийгмийн түншлэгч талуудын зөвшилцлийн үндсэн дээр төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааны тогтолцоог төлөвшүүлж түүнд тулгуурласан МБС-ын тогтолцоог шинэчлэн бүрдүүлнэ гэсэн зарчмыг хэрэгжүүлэхийн төлөөтөр засаг, сургалтын байгуулагуудтай хамтарч ажилласан.
Олон талын хүчин чармайлт, санал санаачилгын үр дүнд бүх шатандаа түншлэлийг дэмжсэн, эрэлтэд тулгуурласан МБС-ын тогтолцоог хөгжүүлэх, удирдлагаар хангах  анхны албан ёснынийгмийн түншлэлийн тэнцүү төлөөлөл бүхийҮндэсний зөвлөл/ҮЗ/-ийг байгуулсан. Үндэсний зөвлөл салбарын хөгжлийн хэтийн бодлого, ойрын зорилтуудыг    хэлцэж баталдаг. Энэ загвараар хөгжиж ирсэн өндөр хөгжилтэй орнуудын олон арван жилийн туршлагыг судлах, Монголын нөхцөлд нутагшуулахад ҮЗ-ийн  гишүүд, бодлого боловсруулагчидтай мөн хамтран ажилласан.
Шинэ тогтолцоог төлөвшүүлэх, тогтвортой байдлыг хангах үүднээсбодлого боловсруулагчид болон салбарын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэхийн зэрэгцээ сургуулиудын удирдлага, захиргааны ажилтнуудын менежментийн ур чадвар,  санхүүгийн болон төлөвлөлтийн аргаажиллагаагболовсронгуй болгоход үйл ажиллагаагаа чиглүүлсэн юм. Сургалтын удирдлагын орчин үеийн шинэ арга ажиллагаанд суралцуулахад төслөөс шат дараатай олон арга хэмжээг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд уул уурхай, эрүүл мэнд, барилгын салбарын жишиг сургуулиудыг байгуулж сургалтын  материаллаг баазыг иж бүрэн тоноглож шинэчилсэн. Эдгээр сургуулийг Австрали улсын ижил мэргэжлийн сургуулиудтай холбож тэдний туршлагаас суралцах хамтын ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Энэ ажлын хүрээнд багшийг хөгжүүлэх болон сургуулийн менежментийг сайжруулах, удирдах ажилтныг чадавхжуулах цуврал сургалтууд явуулсны үр дүнд жишиг сургуулиудын 36 багш Австралийн мэргэшлийн төвшний багшлах эрхийн гэрчилгээг хүлээн авсан юм. 

Бодлого, үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд хийсэн салбарын багш, мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн үр дүнтэй ажлын нэгбол “Өрсөлдөөнт тэтгэлэгтхөтөлбөр“билээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бүх шатанд  хөгжүүлэх санаачилгыг дэмжих, сургуулиудын шилдэг туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сургуулиуд ажил олгогчидтой хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн төдийгүй ажил олгогчдын зүгээс бодит хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн байна. Тухайлбал, тэтгэлэгт хөтөлбөрт хамтран ажилласан нийт 46 ажил олгогч байгууллагын зүгээс сургалтын орчин сайжруулах, онол болон дадлагын анги танхим шинээр байгуулах, суралцагсдыгдадлагажуулахад 696,071 ам.долларын биет болон биет бус хөрөнгө оруулалт хийсэн  байна.

Төсөл хэрэгжээд тав дахь жилдээ орлоо. Тэгэхээр төсөл эхлэхэд тавьсан зорилт өнөөдөр биеллээ хэр олсон гэж та үзэж байна?
Төсөл мааньөмнөө тавьсан зорилтуудаа бүрэн биелүүлж үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, удирдлагын бүтэц тогтолцоог боловсронгуй болгоход  төслийн  зүгээс мэргэжлийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ сургалтын байгууллагуудыг бэхжүүлэх  институцийн төвшинд тодорхой үйл ажиллагаануудыг хийж хэрэгжүүлсэн юм. 
Нийтдээ, мэргэжлийн боловсрол, сургалтын 50 орчим сургууль төслийн үйл ажиллагаанд хамрагдаж, 23 сургуульд томоохон хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Тухайлбал, хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлттэй 10 мэргэжлээр хамгийн орчин үеийн  дадлагын тоног төхөөрөмж, лабораториудыг нийлүүллээ. Мөнсургалт заах аргазүйн  техник, технологийг тэдгээр сургуулиудад нийлүүлж багшлах боловсон хүчнийг сургаж бэлтгээд байна. Төслийн нийт санхүүжилтийн 55 хувь буюу 26 сая ам.долларыг биет хөрөнгө оруулалтад зарцуулаад байна.

Шинэ тоног, төхөөрөмж дээр ажиллах багш нарын ур чадварыг дээшлүүлэх, чадамжид суурилсан тогтолцоог сургалтад нэвтрүүлэхэд багш нарын заах аргыг  дээшлүүлэх зорилгоор салбарын 1500 багшийг давтан сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Түүнээс гадна салбарын багш, мэргэжилтнүүдийн  мэдлэгоюуныг тогтмол цэнэглэж байх нээлттэй мэдээллийн сан-нөөцийг (онлайн сурах бичиг, сургалтын материалууд) бүрдүүлсэн анхны Мэдээлэл аргазүйнүндэсний төв/МАҮТ/-ийг байгуулаад байна.  Тус төвнь багшийг хөгжүүлэх,  мэргэжлийн ур чадварыг  нь дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монгол улсын өнцөг булан бүрт хүрч  зайны сургалт явуулах боломжийг бүрдүүлээд байгаа юм. Чадамижид суурилсан сургалтын онцлог бол сургалтын стандарт, хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээний  тусгал,  ажил олгогчдын  хүсэл сонирхлын тусгал  байх ёстой. Төслийн хүрээнд чадамжид суурилсан сургалтын 28 загвар хөтөлбөр, 1042 чадамжийн нэгж бүхий мэргэжлийн стандартууд, тэдгээрийг ашиглах аргазүйн удирдамж, зөвлөмжийгболовсруулан Засгийн газарт хүлээлгэн өгөөд байна.

Тэгэхээр эдгээр үр дүнгийн цаашдын тогтвортой байдлыг хангахад юунд анхаарах хэрэгтэй гэж та үзэж байна вэ? Төслөөс энэ чиглэлээр ямар чиглэлийн ажил санаачлан хийж байгаа вэ?

Тогтвортой байдлыг хангахын үндэс бол бодлогын залгамж холбоог хадгалах явдал юм. Түүнчлэн, салбарын багш мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхүйл ажиллагааг тасралтгүй явуулах хэрэгтэй. Бүсийн аргазүйн төв ба мэдээлэл аргазүйн төвийн идэвхтэй үйл ажиллагаатогтвортой байдлыг бэхжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Төслийн зүгээс аргазүйн төвүүдийг бэхжүүлэх зорилгоор олон ажлыг хийж гүйцтгэсэн бөгөөдхөрөнгө оруулалтын ихээхэн хэсгийг зарцуулаад байна. Аргазүйн төвүүдэд шинэ техник, технологийг  нэвтрүүлсэн нь  аргазүйчдээс шинэ арга барил, ур чадварыг шаардаж  байгаа бөгөөд хэдхэн удаагийн мэргэшүүлэх сургалт хангалтгүй. Ялангуяа, мультимедиа тоног, төхөөрөмж, техник хэрэгслийг анх удаа нийлүүлж, тэдгээрийг хүлээн авсан аргазүйн төвүүд, бусад сургууль цаашид уйгагүй суралцаж техникийн хэрэглээг өндөр төвшинд хүргэх шаардлагатай.

Ер нь тогтвортой байдлыг хангахад сургуулиудын санал санаачилга чухал гэдгийг  хэлье. Хөрөнгө оруулалтыг үр ашигтай, суралцагч бүрт хүртээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Нийлүүлээд байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эдэлгээ, найдвартай баталгааг хангахад төсөв зардлаа сайтар тооцож санхүүжилт авах тал дээр идэвхтэй ажиллах шаардлагатай. Төслийн хүрээнд бэлтгэгдсэн багш нараас суралцах, мэдсэн сурсан зүйлээ түгээн дэлгэрүүлэхийг хөхиүлэн дэмжих, газарзүйн байрлалаас үлхамааран   харилцан туршлага солилцож байх нь цаашдын тогтвортой байдлыг бүрдүүлэхэд тодорхой нөлөө үзүүлэх болно.
Түүнээс гадна төслийн зүгээс бусад донор, түнш байгууллагуудтайхамтран салбарын хөгжлийн цаашдын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна. Тухайлбал, “Оюу толгой“ компани болон Хөдөлмөрийн яамтай нягт хамтран МБС-ын салбарын түнш байгууллагуудын зөвлөлдөх механизмыг байгуулахаар зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулж, бүтэц тогтолцооны загвар, үйл ажиллагааны журам боловсруулан ажиллаж байна. Мөн одоогийн хэрэгжүүлж байгаа болон цаашид орж ирэх төсөл хөтөлбөрүүдийн уялдаа, залгамж холбоог хангах үүднээс мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ярилцлагынхаа төгсгөлд уншигч олонд, ялангуяа мэргэжлийн боловсрол, сургалтыг сонгох гэж буй залууст хандаж юу хэлэх вэ? 
Өнөөдөр, мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх олон нийтийн үзэлбодол,  хандлага эерэгээр өөрчлөгдөхийн хэрээр үнэлэх үнэлэмж нь дээшилсэн гэдэгтэй хэнч маргахгүй байх. Их, дээд сургуулийн төгсөгчидтэй харьцуулахадМэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв/МСҮТ/-ийг төгсөгчдийн ажил эрхлэлт харьцангуй өндөр байгааг судалгаанотолж байна. Эдийнзасгийн шинэ салбарууд бий болж,томоохонбүтээн байгуулалтэхэлжбайгаатайхолбогдууланмэргэжилтэй,өндөрур чадвартай ажилтнуудын хэрэгцээ, шаардлагаулам бүр нэмэгдэж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтыг зорьжбайгаазалуучуудад хандаж МСҮТ-д суралцсанаармэдлэг, ур чадвар олгохоос гадна ажлын байранд өөрийгөө хэрхэнбэлтгэхэд тань тусална гэж хэлье.
Баярлалаа. 


0 comments:

Post a Comment

Share