Wednesday, November 21, 2012

“Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаагаар өртөгжүүлэх аргачлалыг танилцуулах”дэд төслийн хаалтын арга хэмжээ боллоо



Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслийн хүрээнд “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагаагаар өртөгжүүлэх аргачлалыг танилцуулах”  дэд төслийг 2012 оны 4 дүгээр сараас эхлэн амжилттай хэрэгжүүллээ.

ММСС-ийн МБС-ын төслийн туслалцаа, дэмжлэгтэйгээр Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “чадамжид суурилсан шинэчлэл” амжилттай хэрэгжиж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд олон үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ бол өнөөдөр үр дүнгээ танилцуулж буй дэд төсөл юм. 

Мэргэжлийн боловсрол, сургалтын чадамжид суурилсан шинэчлэл бүхэлдээ биежин хөрсжих үндсэн нөхцөл нь угтаа бодит өртөг, бодит төсөв, тооцоо юм. Өртөг, төсөв, зардлыг тооцох олон аргачлал байна.Тэдгээрийн дотроос олон байгууллагын практикт туршиж олон улсын жишгээр нотлогдсон аргачлал бас байдагийн нэг нь Үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлал юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт “үйл ажиллагааг өртөгжүүлэх” аргачлал нэвтэрснээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаа боловсронгуй болох, сургалтын чанар сайжрах,  хамгийн гол нь, сургалтын байгууллага, үйлдвэрийн газрын түншлэл бэхжиж, санхүү, төсвийн үндэслэлтэй болж сайжрах нөхцөл бүрдэх юм. 


Ийм ч учраас бид “Үйл ажиллагааг өртөгжүүлэх” энэхүү аргачлалыг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт танилцуулж, улмаар нэвтрүүлэх ажлыг ММСС-аас санаачлан хэрэгжүүлэв. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр Монголын Ажил Олгогч Эздийн холбоо шалгарч, 6 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэн үр дүнгээ хүлээлгэн өгч байна.

Энэхүү ажлын хүрээнд дараах гол үр дүн, бүтээгдэхүүн гарлаа: 
  •  Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалыг танилцуулах, нэвтрүүлэх бодлогынудирдамж 
  • “Үйлажиллагааг өртөгжүүлэх аргачлал”-аар мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын өртөг, зардал, төсвийг тооцох гарын авлага   
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад “үйл ажиллагааг өртөгжүүлэх” аргачлалын талаар хүний нөөцийн чадавхи дээшилсэн. Энэхүү ажлын хүрээнд эл аргачлалыг танилцуулах,  түүнийг нэвтрүүлэх боломж, арга замыг хэлэлцүүлсэн зөвлөлдөх уулзалтыг 2 удаа амжилттай зохион байгууллаа.
 ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү үйлажиллагаа болон бусад үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төсөл Хэрэгжүүлэгч Нэгжтэй дараах хаягаар холбогдож авах боломжтой.

ММСС-гийн МБС-ын төсөл
Х.Отгонгэрэл
Төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн 99184179
Утас: 70150407

0 comments:

Post a Comment

Share