Wednesday, November 21, 2012

Улаанбаатар хот, 15 аймгийн МБС-ын 23 сургуульд сургалтын орчинг сайжруулах хөрөнгө оруулалт хийж байна



МБС-ын төслийн үйл ажиллагааны зорилго, чиглэл нь эдийн засгийн тэргүүлэх салбарт олон улсын  түвшинд  өрсөлдөхүйц   чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх  суурь нөхцөл, сургалтын орчинг бий  болгох улмаар  хичээлийн  агуулга, хөтөлбөрийн чанарыг дээшлүүлж, заах арга зүйг боловсронгуй болгоход чиглэж байгаа юм.
Тиймээс сургалтын орчин нөхцлийг сайжруулах төслийн зорилгын хүрээнд АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр хүнд машин механизмын оператор, барилга, уул уурхай, гагнуур, токарь, сантехник, цахилгаан, халаалт, хөргөлтийн мэргэжлээр болон  техникч бэлтгэх чиглэлээр   орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ анги танхим, дадлагын байрыг нь засварлах,  шинээр барих ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслөөс Улаанбаатар хот, 15 аймгийн  Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 23  сургуульд сургалтын орчинг сайжруулах хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд эдгээрээс 10 сургуульд нь сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий мультимедиа сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг нийлүүлж байна.
Сургалтын тоног төхөөрөмжийг суурилуулах орчин, нөхцөлийг хангах үүднээс 12 сургуулийн дадлагын анги, танхимыг засварлахын зэрэгцээ 5 сургуульд дадлагын шинэ байрыг барьж дуусч байна.
Төслөөс байгуулж өгсөн дадлагын байрны албан ёсны нээлтийн арга хэмжээний тухай мэдээллийг хавсралтаас үзнэ үү (2012 оны 11 дүгээр сарын 9-ний байдлаар).

Улаанбаатар хотын Налайх дүүргийн МСҮТ

Тус сургуульд чадамжид суурилсан сургалт явуулахад зориулан бүрэн тоноглосон гурван лабораторийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан.
 


















Төслөөс тус сургуульд нийт 1 тэрбум 270 сая төгрөгийн өртөг бүхий Халаалт хөргөлт, Цахилгаан электроник, Хүнд машин механизмын операторын дадлагын газарт барилгын засвар хийж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Дархан-Уул аймаг дахь МСҮТ

Тус сургуульд Гагнуур, Сантехник, Токарь, Халаалт хөргөлтийн тоног төхөөрөмжийн угсралт-засварчны мэргэжлийн дадлагын газарт барилгын засвар хийж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт зохион байгуулсан.
 
















Дээрх мэргэжлүүдээр нийт 853,000 ам.долларын өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж 233,000 орчим ам.долларын зардал бүхий барилгын зураг төсөл, барилгын засварын ажлыг нийт 450м2 бүхий талбайд хийж гүйцэтгэлээ. Улмаар тус сургуульд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая орчим төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Төв аймаг дахь МСҮТ

Тус сургуульд Гагнуур, Сантехник, Цахилгаан электроникийн мэргэжлийн дадлагын газрын барилгыг шинээр барьж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан.
 









Төслөөс тус сургуульд дээрх мэргэжлүүдээр нийт 685,3 сая гаруй төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж 448,5 сая төгрөгийн зардал бүхий барилгын зураг төсөл, нийт 472,5м2 талбай бүхий барилгыг барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Улмаар төслөөс оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 133,8 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Сэлэнгэ аймаг дахь МСҮТ

Тус сургуульд Гагнуур, Сантехник, Цахилгаан электроникийн мэргэжлийн дадлагын газрын барилгыг шинээр барьж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан.
Төслөөс тус сургуульд дээрх мэргэжлүүдээр нийт 685,3 сая гаруй төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж 490,6 сая төгрөгийн зардал бүхий барилгын зураг төсөл, нийт 472,5м2 талбай бүхий барилгыг барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Мэргэжлийн тоног төхөөрөмжөөс гадна дадлагын гурван багшид зориулсан компьютер, проектор, тавилга нийлүүлсэн болно. Улмаар тус сургуульд оруулж буй бодит хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 175,9 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм.











ШУТИС-ийн харъяа Улаанбаатар хот дахь Политехник коллеж

Тус сургуульд Гагнуур, Сантехник, Токарь, Халаалт хөргөлтийн тоног төхөөрөмжийн угсралт-засварчны мэргэжлийн дадлагын газарт барилгын засвар хийж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2012 оны 9 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан.
Төслөөс тус сургуульд дээрх мэргэжлүүдээр нийт 1 тэрбум 89,6 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж 405,6 сая төгрөгийн зардал бүхий барилгын зураг төсөл, барилгын засварын ажлыг нийт 1413м2 бүхий талбайд хийж гүйцэтгэлээ. Улмаар тус сургуульд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 495,2 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм.












Увс аймаг дахь Улаангом Политехник Коллеж

Тус сургуульд Токарь, Гагнуур, Сантехник, Цахилгаан электроникийн мэргэжлийн дадлагын өрөөг шинэчлэн байгуулж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөрзохион байгуулсан. Тус сургуульд нийт 1 тэрбум 371 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн. Үүнд: дээрх дөрвөн мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий дадлагын байрыг шинэчлэн засварласан; токарь, гагнуур, цахилгаан ба электроник, сантехникийн сургалтын төхөөрөмжийг нийлүүлсэн; дадлагын дөрвөн багшид зориулсан компьютер, проектор, тавилга нийлүүлсэн.










Завхан аймаг дахь МСҮТ

Тус сургуульд Гагнуур, Сантехникийн мэргэжлийн дадлагын өрөөг шинэчлэн байгуулж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан.
 









Төслөөс нийт 1 тэрбум 228 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Үүнд: хоёр мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий дадлагын байрыг иж бүрэн шинэчлэх, өргөтгөл барих ажил; гагнуур болон сантехникийн сургалтын тоног төхөөрөмж; дадлагын хоёр багшид зориулсан компьютер, проектор, тавилга; 25 сурагчын сургалтын мультимедиа анги, видео хурлын танхим, дуу бичлэгийн студио, дүрс бичлэгийн студио гэсэн 4 анги танхимийг тоноглож тохижуулсан.

Говь-АлтайаймагдахьМСҮТ

Тус сургуульд Гагнуур, Сантехник, Хүнд машин механизмын операторын мэргэжлийн дадлагын өрөөг шинэчлэн байгуулж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан.

Төслөөс нийт 1 тэрбум 323 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Үүнд: гурван мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий дадлагын байрыг иж бүрэн шинэчлэх, өргөтгөл барих ажил; гагнуур, сантехник, хүнд машин механизмын операторын мэргэжлээр сургалтын тоног төхөөрөмж; дадлагын гурван багшид зориулсан компьютер, проектор, тавилга нийлүүлсэн.










Баян-Өлгийаймагдахь МСҮТ

Тус сургуульд Цахилгаан электроник, Гагнуур ба Сантехникийн мэргэжлийн дадлагын өрөөг шинэчлэн байгуулж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх арга хэмжээг 2012 оны 11 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан.
Төслөөс нийт 924.4 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн. Үүнд: гурван мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий дадлагын байрыг шинэчлэн засварласан; Цахилгаан электроник, Гагнуур ба Сантехникийн сургалтын төхөөрөмжийг нийлүүлсэн; Дадлагын гурван багшид зориулсан компьютер, проектор, тавилга нийлүүлсэн.

0 comments:

Post a Comment

Share