Thursday, October 11, 2012

Архангайн МСҮТ-д бүрэн тоноглогдсон дадлагын лаборатори хүлээлгэж өглөө



АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Архангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд байгуулсан дадлагын байрны нээлтийн арга хэмжээг 2012 оны 10 дугаар сарын 09-нд зохион байгууллаа.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр МБС-ын төслөөс тус сургуульд Гагнуур, Сантехник, Цахилгаан электроникийн мэргэжлийн дадлагын газрын барилгыг шинээр барьж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглах талаар холбогдох сургалтуудыг ч мөн зохион байгуулсан юм. Тус сургуульд нийт 1 тэрбум 178 сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалтын ажлуудыг хийсэн. Үүнд:

·         Гурван мэргэжлийн дадлагын өрөө, багшийн өрөө, агуулах бүхий нийт 472,5м2 талбайтай дадлагын шинэ барилга барьсан.
·         Гагнуур, цахилгаан ба электроник, сантехникийн сургалтын төхөөрөмжийг нийлүүлсэн.
·         Дадлагын гурван багшид зориулсан компьютер, проектор, тавилга нийлүүлсэн.
 
ММСС-гийн МБС-ын төслөөс Архангай аймаг дахь МСҮТ-д сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг Интер Сайнс Компани, Медимпекс Компани, гурван дадлагын газрын барилгын зураг төсөл боловсруулах ба хяналтыг Эгэл ХХК, барилга барих ажлыг Цагаансүмбэр ХХК гэсэн гэрээт байгууллагууд тус тус амжилттай гүйцэтгэлээ.
Сургалтын орчинг сайжруулах төслийн үйл ажиллагаанаас гадна тус сургууль нь төслийн дараах чадавх бэхжүүлэх үйл ажиллагаануудад хамрагдаад байна. Үүнд: 
·         Техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалтад 1 багш хамрагдсан.
·         Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад одоогийн байдлаар нийт 9 багшийг дараах чиглэлээр сургаад байна. Үүнд:
o   Tехникийн суурь мэдлэг олгох сургалтанд нийт 6 багш хамрагдсаны Хий шингэний суурь мэдлэг олгох сургалтад 4, Цахилгаан, электроникийн үндэс сургалтад 2 хүн хамрагдсан байна.
o   Компьютерийн үйлчилгээний ажилтан сургалтад 3 багш хамрагдлаа
·         МБС-ын байгууллагуудын удирдлагын чадавх бэхжүүлэх  дараах 5 модул цуврал сургалтад  Архангай МСҮТ-ийн удирдах ажилтнууд хамрагдсан:
o   МБС-ын тогтолцооны шинэтгэл
o   МБС-ын чанарын хяналт баталгаажилтын тогтолцоо
o   Сургалтын байгууллагын санхүүгийн удирдлагын шинэчлэл
o   МБСБ-н үйл ажиллагааны шинэчлэл
o   МБС-ын цогцолборын удирдлага
·         Ажил олгогч, сургалтын байгууллагыг дэмжих 87,6 сая төгрөг өртөг бүхий “Ногоон төгөл” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
·         “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийг бэлтгэх” сургалтанд сургуулийн нийгмийн ажилтан хамрагдсан.
·         Азийн сангийн "Азид зориулсан ном" хөтөлбөрийн шугамаар хандивын 248 ширхэг мэргэжлийн ном хүлээж авсан.

Сургалтын орчинг сайжруулах үйл ажиллагаатай холбоотой ерөнхий мэдээлэл
МБС-ын төслийн үйл ажиллагааны зорилго, чиглэл нь эдийн засгийн тэргүүлэх салбарт олон улсын  түвшинд  өрсөлдөхүйц   чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх  суурь нөхцөл, сургалтын орчинг бий  болгох улмаар  хичээлийн  агуулга, хөтөлбөрийн чанарыг дээшлүүлж, заах арга зүйг боловсронгуй болгоход чиглэж байгаа юм. Тиймээс сургалтын орчин нөхцлийг сайжруулах төслийн зорилгын хүрээнд хүнд машин механизмын оператор, барилга, уул уурхай, гагнуур, токарь, сантехник, цахилгаан, халаалт, хөргөлтийн мэргэжлээр болон  техникч бэлтгэх чиглэлээр   орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ анги танхим, дадлагын байрыг нь засварлах,  шинээр барих ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү чиглэлээр төслийн хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг төслийн зорилтод сургуулиуд болох УБ хот, 15 аймгийн  Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 23  сургуульд олгож байгаа  юм.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Х.Отгонгэрэл, МБС-ын төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн (70150407, 99184179)
ММСС МБС Төсөл хэрэгжүүлэх нэгж
Утас: 70150407
Факс: 70151017

0 comments:

Post a Comment

Share