Sunday, October 7, 2012

Монголын Мянганы сорилтын сангаас Жишиг сургуулиудыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар хэлэлцсэн зөвлөгөөн боллоо





(www.mca.mn). Монголын Мянганы сорилтын сангаас Жишиг сургуулиудыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтсэдэвт зөвлөгөөн 2012 оны 10 сарын 5-ны өдөр Кемпински зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө.
Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) салбарт тэргүүлэгч, бусад сургуулиудад  үлгэр жишээ болох жишиг сургуулиудыг дэмжиж, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа юм. Төслийн хүрээнд Эрүүл мэнд, Уул уурхай, Барилга гэсэн салбаруудад гурван Жишиг сургуулийг дэмжих цогц үйл ажиллагааг 2010 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 Монголын жишиг сургуулиудыг олон улсын жишигт хүргэх хамтын ажиллагааны (Twinning) хөтөлбөрийн хүрээнд жишиг сургуулиудыг Австралийн ижил төстэй сургалтын байгууллагуудтай холбож өгсөн бөгөөд чадамжид суурилсан сургалт, үнэлгээнд шилжихэд дэмжлэг үзүүлэх болон удирдах ажилтан, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахад анхааран ажиллаж байгаа юм.  

Уг хөтөлбөрийн хүрээнд Жишиг сургуулиуд (ЖС) Австралийн ижил төстэй дараах сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Үүнд:

1.      Эрүүл мэндийн технологийн  сургууль           Австралийн Холмесглен TAFE
(Эрүүл мэндийн ЖС)
2.      Техник Технологийн Коллеж                            Австралийн Холмесглен TAFE
(Барилгын ЖС)
3.      Говьсүмбэрийн МСҮТ                                       Австралийн Квинсланд TAFE                        
(Уул уурхайн ЖС)

Энэхүү зөвлөгөөнөөр MMСС-гийн МБС-ын төслөөс Жишиг сургуулиудыг дэмжсэн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, ололт амжилтыг хэлэлцэн, цаашдын тогтвортой байдлыг хангах талаар салбарын удирдлага, оролцогч талууд болон бусад байгууллагууд харилцан санал солилцлоо. Арга хэмжээнд МБС-ын Үндэсний болон салбар зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, мэргэжлийн холбоод, Мэдээлэл арга зүйн Үндэсний төв болон Бүсийн арга зүйн төвүүд, донор байгууллагууд, Жишиг сургуулиуд болон бусад мэргэжлийн боловсрол олгодог сургалтын байгууллагуудын төлөөлөл бүхий 90 гаруй хүн оролцлоо. Тус зөвлөгөөний үеэр Twinning хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шалгарсан Австралийн Холмесглен сургууль болон Төв Квинсландийн сургуулийн төлөөлөл оролцож, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой туршлагаасаа, мөн цаашдын тогтвортой байдлын талаарх өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм.   


Сургууль хоорондын хамтын ажиллагааны энэхүү хөтөлбөр нь ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд Жишиг сургуулийг дэмжихэд чиглэсэн цогц үйл ажиллагааны нэгээхэн хэсэг бөгөөд түүнээс гадна сургуулийн дадлагын байр засварлах, шинээр барих, тухайн салбарын хамгийн эрэлт ихтэй мэргэжлүүдээр орчин үеийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, өндөр хүчин чадалтай сүүлийн үеийн сургалтын мульти-медиа тоног төхөөрөмжийг нийлүүлэх, түүнчлэн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зэрэг нэлээд ажил, хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Гурван жишиг сургуульд ММСС-гаас хийгдэж буй зөвхөн бодит хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь гэхэд 9 тэрбум 260 сая орчим төгрөгтэй


($6,614,608) тэнцэж байгаа юм.  
ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төсөл Хэрэгжүүлэгч Нэгжтэй дараах хаягаар холбогдож авах боломжтой.
ММСС-гийн МБС-ын төсөл
Х.Отгонгэрэл
Төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн 99184179
Утас: 70150407

0 comments:

Post a Comment

Share