Tuesday, September 25, 2012

Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд бүрэн тоноглогдсон дадлагын лаборатори хүлээлгэж өглөө



АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр МБС-ын төслөөс тус сургуульд Гагнуур, Сантехник, Цахилгаан электроникийн мэргэжлийн дадлагын газрын барилгыг шинээр барьж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглах талаар холбогдох сургалтуудыг ч мөн зохион байгуулсан юм. Тус сургуульд дээрх мэргэжлүүдээр нийт 685,3 сая гаруй төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж 490,6 сая төгрөгийн зардал бүхий барилгын зураг төсөл, нийт 472,5м2 талбай бүхий барилгыг барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Мэргэжлийн тоног төхөөрөмжөөс гадна дадлагын гурван багшид зориулсан компьютер, проектор, тавилга нийлүүлсэн болно. Улмаар тус сургуульд оруулж буй бодит хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 175,9 сая төгрөгтэй тэнцэж байгаа юм.


ММСС-гийн МБС-ын төслөөс Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-д сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг Номин, Интер Сайнс Компани, Медимпекс Компани, гурван дадлагын газрын барилгын зураг төсөл боловсруулах ба хяналтыг Эгэл ХХК, барилга барих ажлыг Наран Орд ХХК гэсэн гэрээт байгууллагууд тус тус амжилттай гүйцэтгэлээ.

Тус арга хэмжээнд Улсын их хурлын дэд дарга С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Мянганы Сорилтын Корпорацийн Тэргүүн дэд ерөнхийлэгч Том Хөрли, Америкийн Нэгдсэн Улсын Худалдааны төлөөлөгч Мэри Рикман, Мянганы Сорилтын Корпорацийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Бурак Инанч, Монголын Мянганы сорилтын сангийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал Т.Баттулга, Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Д.Загдгочоо болон Хөдөлмөрийн яам, салбарын байгууллага, гэрээт байгууллага, орон нутгийн бусад төлөөлөл оролцож ММСС-гийн МБС-ын төслийн хүрээнд байгуулсан дадлагын байртай танилцлаа.  

Сургалтын орчинг сайжруулах төслийн үйл ажиллагаанаас гадна тус сургууль нь төслийн дараах чадавх бэхжүүлэх үйл ажиллагаануудад хамрагдаад байна. Үүнд: 
ü  Техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалтад 6 багш хамрагдсан.
ü  Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын үйл ажиллагааны хүрээнд Техникийн суурь мэдлэг олгох цуврал суралтуудад 10 гаруй багш хамрагдсан.
ü  Удирдлагын чадавх бэхжүүлэх сургалтын үйл ажиллагааны хүрээнд 6 багш, удирдах ажилтан хамрагдсан.
ü  “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхийг бэлтгэх” сургалтанд сургуулийн нийгмийн ажилтан хамрагдсан.
ü  Азийн сангийн "Азид зориулсан ном" хөтөлбөрийн шугамаар хандивын 248 ширхэг мэргэжлийн ном хүлээж авсан.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Х.Отгонгэрэл, МБС-ын төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн (70150407, 99184179)
ММСС МБС Төсөл хэрэгжүүлэх нэгж
Утас: 70150407
Факс: 70151017

0 comments:

Post a Comment

Share