Sunday, September 16, 2012

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн хүрээнд “Чадамжид суурилсан сургалт” дэд төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

 ЧСС-ын дэд төслийг амжилттай хүлээлгэн өглөө


Улаанбаатар хот (www.mca.mn) Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслийн хүрээнд хэрэгжсэн “Чадамжид суурилсан сургалт” дэд төслийн хаалтын үйл ажиллагаа 2012 оны 9 дүгээр сарын 11-нд Кемпински Хаан Палас зочид буудлын хурлын танхимд болж өнгөрлөө.  

Монгол улсын мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сургалтын салбарын хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн уг дэд төсөл 2010 оны 3 дугаар сараас эхлэн  2,5 жилийн хугацаанд хэрэгжсэн юм. Төслийн гүйцэтгэгчээр  Герман улсын  “ABU Consult” Berlin GbmH  зөвлөх компани  ажилласан.

Төсөл хэрэгжсэнээр дор дурдсан үр дүн гарсан юм. Үүнд:

  • Мэргэшлийн түвшний Үндэсний тогтолцоог бүрдүүлэх бодлогын баримт бичиг.

  • Тэргүүлэх ач холбогдол бүхий 7 салбарын 28 мэргэжлийн чадамжийн стандарт; чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр.
  • Багш нарт зориулсан арга зүйн болон үнэлгээний аргачлал.
  • Мэдээлэл арга зүйн Үндэсний төвийн бодлогын баримт бичиг.

Энэхүү хаалтын үйл ажиллагаанд Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам, Хөдөлмөрийн яам, Олон улсын хандивлагч байгууллагууд, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо зэрэг төрийн байгууллага, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, ТМБС-ын байгууллагуудын төлөөлөл болох 70 гаруй хүн оролцлоо.

Хаалтын үйл ажиллагааны үеэр   төслийг гүйцэтгэгч “ABU Consult” Berlin GbmH” –компаний төлөөлөл энэхүү төслийн үр дүн, бүтээгдэхүүнийг Монголын талд хүлээлгэн өглөө.

Жич:   ММСС ТМБС-ын төслийн үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mca.mn сайтнаас авч болно.

0 comments:

Post a Comment

Share