Sunday, August 26, 2012

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ДЭД ТӨСӨЛ



Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гийн Мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)-ын төслийн дэргэдэх “Мэргэжил дээшлүүлэх сургалт-ын дэд төслийн хүрээнд Техникийн суурь чадамж олгох “Цахилгаан ба электроник”-ийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалт нь мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш нарын мэдлэг, ур чадварыг орчин үеийн эрэлт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх үүднээс тэдний техникийн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилготой.


Энэхүү сургалтыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрчим хүчний газрын Сургалт үйлдвэрлэлийн цогцолбортой хамтран Эрүүл мэндийн технологийн сургууль дээр 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Сургалтад нийслэл, орон нутгийн Мэргэжлийн боловсрол, сургалтын 28 байгууллагын 96 багш хамрагдах бөгөөд амжилттай суралцсан багш нарт сертификат олгох юм.



PROFESSIONAL DEVELOPMENT TRAINING SUB-PROJECT

Core Technologies- Electrics and Electronics Training is being conducted by the Professional Development Training (PDT) sub-project implemented in frame of the VET project, MCA-Mongolia.

The key goal of the training is to improve technical education of teachers in TVET institutions in order to strengthen their professional knowledge and skills in line with emerging demands and needs. 

The training is organized jointly with the Training and Production Complex of Government Implementing Agency Energy Authority in the School of Health Technology starting from July 30, 2012 until Aug 25, 2012. Overall 96 teachers from 28 TVET institutions have been involved in the training program and upon successful completion of the training, teachers will be awarded a certificate.




0 comments:

Post a Comment

Share