Monday, March 4, 2013

Д.БУЯНДЭЛГЭР: МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН САЛБАРТ АРГА ЗҮЙН БОЛОН БАГШ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ТОГТОЛЦОО БҮРДЭЖ БАЙНА

Монголын Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалтынтөсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш олон ажлыг хийж бүтээсэн. Өөрийн салбартаа хийсэн тэр олон ажлын нэг нь Мэдээлэл арга зүйн Үндэсний төв /МАЗҮТ/-ийг байгуулах ажил байлаа. Мэргэжлийн боловсролын салбарын багш нарыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх, мэдээллийг түгээх зорилго бүхий МАЗҮТ-ийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар тус төвийн захирал Д.Буяндэлгэртэй ярилцсан юм.

Мэдээлэл арга зүйн Үндэсний төв байгуулагдаад жил шахам болжээ.MАЗҮТ-ийг бий болгох санаачлага анх ямар хэрэгцээ шаардлага дээр үндэслэгдэн гарсан бэ?
MАЗҮТ-ийгбайгуулъя гэсэн санал, санаачлага ММСС-ийн Мэргэжлийн боловсрол,сургалт/МБС/-ын төслөөс гарсан. 2008 онд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорациас Мэргэжлийн боловсролын салбарт буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг авахдаа багш нарын мэргэжил дээшлүүлэх, арга зүйгээр хангах үндэсний тогтолцоог бүрдүүлэх ёстой гэсэн заалт төслийн үйл ажиллагаанд туссан байсан. Үүнийг хэрэгжүүлэх үүднээс ММСС-ийн МБС-ийн дэд төслөөс МАЗҮТ-ийг байгуулах хэрэгцээ шаардлагыг гэрээт байгууллага “АБУ” Герман улсын зөвлөх компанитай хамтран тодорхойлж гаргасан. Сонгон шалгаруулалт боловсролынзургаан байгууллагын дунд явагдаж, Монгол-Солонгосын политехникийн коллеж шалгарч энэ төвийг байгуулан бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.
Энэ төвийг байгуулах зайлшгүй шаардлага байсан гэж би хувьдаа үздэг. Манай улсад үндэсний арга зүйн нэгдмэл тогтолцоо бүрэлдээгүй, нөгөө талаас манай салбарын хувьд судалгаа шинжилгээний чадавх сайн биш, багш нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх нэгдмэл тогтолцоо ч бий болоогүй, салбарын хэмжээнд мэдээллийн нөөц бүрдүүлэх, түгээх, ном, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, сургалтын төрөл бүрийн цахим материалыг боловсруулж түгээх зэрэг ажлууд хангалттай биш байгаа нь МАЗҮТ-ийг байгуулах гол шалтгаан болсон.
Мэдээлэл арга зүйн Үндэсний төвийн зорилго, үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулна уу?
МАЗҮТ нь үндэсний хэмжээнд багш нарыг хөгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, арга зүйн үйлчилгээг хүргэх, мэдээллийг түгээх төв байгууллага болж цаашид хөгжнө гэсэн зорилготойгоор ажиллаж байна.
Анх 2012 оны 3 дугаар сарын 22-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор сургалтын агуулга хөтөлбөр, мэдээллийн технологи, мультимедиа цахим материал боловсруулалт, байгууллагын хөгжил, судалгаа, багшийн сургалтхариуцсанзургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Төвийн хувьд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сургалтын мультимедиа лаборатори, дүрс болон дуу бичлэг, зайн видео хурлынөрөөнүүдийг Монголын Мянганы сорилтын сан /ММСС/-ийн төслийн дэмжлэгтэйгээр байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна.
Ер нь МАЗҮТ-ийг байгуулж, бэхжүүлэх дэд төсөл 17 сарын хугацаанд хэрэгжиж, энэ оны 8 дугаар сард дуусах ёстой. Дэд төслийн хүрээнд нийтдээ дөрвөн чиглэлийн 16 багц ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Тухайлбал;
-       Интернэт платформд суурилсан үйлчилгээг хүргэх
-       Цахим болон мультимедиа материалуудыг боловсруулах, түгээх
-       Хүний нөөцийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, арга зүйн үйлчилгээ үзүүлэх
-       Хамтын үйл ажиллагааны хүрээнд бүсийн арга зүйн төвүүд, жишиг сургуулиуд, Хөдөлмөрийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллах гэх мэт чиглэлүүд байна.
Одоо хэрэгжүүлж байгаа зарим нэг ажлаасаа дурдахад, энэ 2 дугаар сарын 18-нд “Зайн сургалтанд багшлах арга зүй” гэсэн чиглэлээр зургаан бүсийн арга зүйн төв, жишиг сургуулиудаа оролцуулаад 25 сургалтын ажилтан, менежерийг сургах хоёр дахь онлайн сургалтыг “Цахим мэдлэг” кампустай хамтран эхлүүллээ. Мөн ММСС, Азид зориулсан ном хөтөлбөртэй хамтраад манай төвийн цахим орчинд ажиллах чиглэлээр өмнөх онлайн сургалтанд хамрагдсан 25 номын санчид ахисан төвшний хоёр дахь шатны танхимын сургалтыг эхлүүлээд байна.
Цаашдын ажлын төлөвлөгөө болон тогтвортой ажиллах талаар юу хийх вэ?
ММСС-ийн МБС-ын төслийн хүрээнд байгуулагдсан энэ салбарт зайлшгүй хэрэгцээтэй байгаа энэ төвийг манай төр засаг цаашид дэмжиж, үргэлжүүлэн авч явна гэдэгт итгэлтэй байгаа. Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай зөвлөлдөж,МБС-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж,МАЗҮТ-ийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн МАЗҮТ-ийн дэргэд ажлынхэсэг байгуулагдаж,Бүсийн арга зүйн төвүүд, ММСС, жишиг сургууль, Хөдөлмөрийн яамнаас холбогдох хүмүүс оролцоод төвийн тогтвортой байдлыг хангах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Нөгөө талаас төвийн тогтвортой байдлыг хангахын тулд ММСС-ийн МБС-ын дэд төслөөс дэмжиж,холбогдох зөвлөх мэргэжилтнүүдийгавч ажиллуулан төвийн бизнес, стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимтэй хийж байна. Хуулийн шинэчилсэн найруулгад энэ ажил орчихвол энэ салбарт арга зүйн үйлчилгээг хүргэдэг үндэсний төв байгууллага болж, төр засгийн бодлогыг салбарын бүх оролцогч талуудад хүргэх байгууллага болж чадна.
Мэдээлэл арга зүйн Үндэсний төвөөс гадна Бүсийн арга зүйн төвүүд гэж бий. Тэдгээр төвүүдтэй хэрхэн холбогдож ажиллаж байгаавэ? Өөр ямар байгууллагатай хамтран ажиллаж байнавэ?
Бид аль болох олон газартай хамтарч ажиллахыг хичээж байгаа. Хамгийн түрүүнд хамтрах түшиц газрууд маань Хөдөлмөрийн яам, МБС-ын Үндэсний зөвлөл, түүний салбар зөвлөлүүд болон зургаан бүсийн арга зүйн төв байна. Бид өнгөрсөн оны 7дугаар сард зургаан бүсийн арга зүйн төвтэйгээ хамтран ажиллах гэрээ байгуулаад төслийн тодорхой хэсгийг хамтран гүйцэтгэж байна. Чадамжид суурилсан сургалт /ЧСС/-ын хөтөлбөр боловсруулах, үнэлгээг сайжруулах, судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах гэх мэт нэлээд олон чиглэлээр хамтарч байна. Мөн бүсийн арга зүйн төвүүдэд арга зүйн зөвлөгөөг хүргэж байна. Зөвхөн бүсийн арга зүйн төв гэхгүй МБС-ын дэд төслийн хүрээнд бий болсон Уул уурхай, Эрүүл мэнд, Барилга гэсэн гурван салбарын жишиг сургуультай хамтран ажиллаж байна. Цаашиджишиг сургууль, БАЗТ-үүдтэй хамтран үндэсний хэмжээнд МБС-ын салбарыг хөгжүүлэх нэгдсэн зохицуулалтыг хангахад нэлээд үүрэгтэй ажиллана гэсэн чиглэлээ тодорхойлчихсон байгаа.
Дээрхтүшиц газруудаас гадна боловсролын бусадчиглэлийн байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахыг эрмэлзэж, ММСС-ийн бас нэг төслийн хэрэгжүүлэгч болох ГОПА зөвлөх компанитай хамтран ажиллаж байна. Улсын Төв номын сан, Мэдээллийн технологийнкомпаниудтай хамтарч ажиллаж байна. Тухайлбал, манай төвд цагт 2500 хуудас хэвлэмэл материалыг цахим хэлбэрт шилжүүлэх хүчин чадалтай Скайнероботыг ММСС-аас гардуулж өгсөн бөгөөдэнэ төхөөрөмжөө ашиглан хэвлэмэл материалыг цахим хэлбэрт оруулж бусад сургуулиудад түгээх ажлыг хийж, тэдэнтэй хамтран ажиллаж байна.
Мэдээлэл арга зүйн Үндэсний төв бий болсноор бодит үр дүн юу гарав, ер нь цаашид ямар үр дүн хүлээж байна вэ?
МАЗҮТ байгуулагдсанаар багагүй үр дүнд хүрээд байна. Багш нарыг ажлын байран дээрээ мэргэших, хөгжих боломжоор хангаж гурван цуврал гарын авлага боловсруулж,80-аад сургуульд түгээлээ. Мөн Канад улсад төвтэй EBSCOОУ-ын цахим номын сангийн үйлчилгээний эрхийг авч, бүх мэргэжлийн сургуулиудын багш, суралцагсадад портал сайтаар дамжуулан түгээх боломжийг бүрдүүллээ.
Энэ номын санд долоон салбар чиглэлийн 300 гаруй цахим материал ном байдаг. Бидний бас нэг тодорхой үр дүн бол багш ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх ажлыг хийж байна. Энэ төвөөр дамжуулан МБС-ын салбарт зайн сургалтыг анх амжилттай зохион байгуулж, одоогийн байдлаар 45 багш, удирдах ажилтныг хамруулаад байна. Бас зургаан бүстэйгээ хамтран, бүсүүдийхээ мэргэжил, хүртээмжийнх нь чиглэлээр судалгаа хийгээд  зургаан бүсэд эрэлттэй зургаан мэргэжлийн ЧСС-ын иж бүрэн хөтөлбөрийг боловсруулаад дуусч байна.
Мөн ММСС-ийн хүрээнд боловсруулсан ЧСС-ын 28 хөтөлбөр, үнэлгээний материал, мөн эрэлт хэрэгцээтэй таван мэргэжлийн сургалтын багц материалыг портал сайтдаа байршуулан түгээх ажлыг хийж байна.
Цаашид ЧСС-ын хөтөлбөр нь боловсруулагдаагүй байгаа 200-аад мэргэжлийн хөтөлбөр, цахим материалуудыгБАЗТ-үүдтэй хамтран боловсруулж түгээх зорилготой байна. Мөн салбарын хэмжээний бодлогын суурь судалгаануудыг хийж Хөдөлмөрийн яам болон харьяа газрын бодлого шийдвэрт дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна ЧСС-ын гол цөм нь үнэлгээнд оршдог учраас үнэлгээний материалууд хийж багш, суралцагсадад түгээх, нөгөө талаар багш нарын мэргэжил дээшлүүлэх тал дээр Австралийн Мэргэжлийн боловсролын (TAE CertIV) олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрийн онлайн агуулга төлөвлөлтийг хийхээр зорьж байна.  
Баярлалаа.

0 comments:

Post a Comment

Share