Sunday, July 29, 2012

Монголд байхгүй мултимедиа сургалтын өрөө нээгдлээ

 


Монголын мянганы сорилтын сан (MМСС)-гийн Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслийн хүрээнд “Мультмедиа сургагч багш” бэлтгэх сургалтыг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.  

Сургалтын хөтөлбөр нь мультимедиад суурилсан цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай чадамж, чадваруудыг багтаасан 28 модулиас бүрдэж байна. Энэхүү сургалт 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж, нийт 120 өдөр үргэлжлэх бөгөөд МБС–ын байгууллагуудын багш нар, ялангуяа Мэдээлэл арга зүйн үндэсний төв (МАЗҮТ), Бүсийн арга зүйн төвүүд (БАЗТ) болон Жишиг сургуулиудын мэргэжилтэн, багш нар хамрагдах юм.

Энэхүү сургалтыг МБС-ын төслийн хүрээнд хэрэгжиж буй МБС-ын удирдах ажилтан, багш нарын мэргэжил дээшлүүлэх дэд төсөл  ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн дэлхийн сүүлийн үеийн ололт амжилт, туршлагыг танилцуулах, нэвтрүүлэх зорилгоор зарим модулийн хичээлийг олон улсын мэргэжилтэн, багш нар уригдан ирж заана.

Сургалтыг Монгол-Солонгосын Техникийн коллежийн байранд байрлах МАЗҮТ-ийн материаллаг баазыг түшиглэн явагдана. Тус төвийн хичээлийн танхимууд нь сүүлийн үеийн аудио-видео тоног төхөөрөмжөөр тоноглогдож, орчин үеийн мультмедиа сургалтыг явуулах шаардлагыг бүрэн хангасан бөгөөд багш нарт мэргэшлийн өндөр түвшинд суралцах нөхцлийг бүрэн хангаж байгаа юм. Сургалтанд хамрагдсан багш нар нь цаашид Бүсийн арга зүйн төвүүдээр дамжуулан бусад МСҮТ-үүдэд сурсан мэдсэнээ түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээх юм.   

Сургалтыг амжилттай төгссөн багш нар сургах арга барилдаа орчин үеийн цахим, мультимедиа сургалтын хэрэглэгдэхүүн болон интернэтэд суурилсан сургалтын платформ зэргийг ашиглах бүрэн чадвартай болох төдийгүй мультмедиад суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах бүрэн чадамжтай болно. 

ММСС-гийн МБС-ын төслийн үйл ажиллагааны талаар болон “Мультмедиа сургагч багш” бэлтгэх сургалттай холбоотой үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу.


Х. Отгонгэрэл, ММСС-гийн МБСын төслийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн
Цахим шуудан: otgongerel@mca.mn, Утас: 70150407, 99184179

Б. Өлзийтөгс, ММСС-гийн МБС-ын төслийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх сургалтын            дэд төслийн мэргэжилтэн
Цахим хаяг: ulziitugs@gopapdt.com, Утас: 70155155


0 comments:

Post a Comment

Share