Tuesday, March 6, 2012

Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв Монголдоо хамгийн анхны бүрэн тоноглосон сургалтын танхимтай боллоо

Улаанбаатар хот (www.mca.mn). Монголын Мянганы сорилтын  сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслийн хүрээнд Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд (МСҮТ) чадамжид суурилсан сургалт явуулахад зориулан бүрэн тоноглосон гурван лабораторийг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр болж өнгөрлөө.



АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр МБС-ын төслөөс тус сургуульд нийт 920 мянган ам.долларын өртөг бүхий Халаалт хөргөлт, Цахилгаан электроник, Хүнд машин механизмын операторын дадлагын газарт барилгын засвар хийж тухайн мэргэжлүүдээр хамгийн орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байгаа бөгөөд эдгээр тоног төхөөрөмжүүдийг үр дүнтэй ашиглах талаар холбогдох сургалтуудыг ч мөн зохион байгуулсан юм.  



МБС-ын төслийн үйл ажиллагааны зорилго, чиглэл нь эдийн засгийн тэргүүлэх салбарт олон улсын  түвшинд  өрсөлдөхүйц   чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх  суурь нөхцөл, сургалтын орчинг бий  болгох улмаар  хичээлийн  агуулга, хөтөлбөрийн чанарыг дээшлүүлж, заах арга зүйг боловсронгуй болгоход чиглэж байгаа юм. Тиймээс сургалтын орчин нөхцлийг сайжруулах төслийн зорилгын хүрээнд хүнд машин механизмын оператор, барилга, уул уурхай, гагнуур, токарь, сантехник, цахилгаан, халаалт, хөргөлтийн мэргэжлээр болон  техникч бэлтгэх чиглэлээр   орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж нийлүүлж техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн зэрэгцээ анги танхим, дадлагын байрыг нь засварлах,  шинээр барих ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү чиглэлээр төслийн хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг төслийн зорилтод сургуулиуд болох УБ хот, 15 аймгийн  Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 23  сургуульд олгож байгаа  юм.



ММСС-гийн МБС-ын төслөөс Налайх дүүргийн МСҮТ-д сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг Интер Сайнс Компани, KPM Компани, Солонгосын ED Корпораци, гурван дадлагын газрын барилгын зураг төсөл боловсруулах ба хяналтыг Бридж Констракшн ХХК, барилгын засварын ажлыг Б Софт ХХК гэсэн гэрээт байгууллагууд тус тус амжилттай гүйцэтгэлээ.   


0 comments:

Post a Comment

Share