Сүүлийн нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд Мэргэжлийн боловсролын сургуулиудын үйл ажиллагаа эрчимжиж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангах талаар төрөөс олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хандивлагч байгууллагуудын дэмжлэг туслалцаа тодорхой хэмжээгээр нэмэгдсэн юм. Энэ талаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Мишигжавтай ярилцлаа.
- Сүүлийн жилүүдэд улс даяар мэргэжлийн боловсролын тухай ихээр ярих болсон. Энэ чиглэлээр тусдаа хууль ч гарсан. Тэр хуулийн гол ач холбогдлыг нь та юу гэж дүгнэж байгаа вэ?
- Боловсролын багц хуулийг 2002 онд шинэчилж, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай бие даасан хуулийг анх удаа баталсан. Энэ хуулийн хүрээнд мэргэжлийн боловсролын тогтолцоог бэхжүүлж, нийгмийн түншлэлийг хэрэгжүүлэх, суралцагчдын ур чадварыг ахиулах, сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн зохицуулалтуудыг буй болгосон нь ач холбогдлоо өгсөн.

